Эх орноо төлөөлөн "Дэлхийн мисс-2017" тэмцээнд оролцох болсон Цэвээндашийн Энхжингийн талаар хүргэж байна.
- Түүний биеийн харьцаа: Нас: 24
Өндөр: 174
Биеийн харьцаа: 86/60/90 - Ц.Энхжин нь Их Британийн Кэмбрижийн Их Сургуулийн Урлагийн сургуулийг интерьер дизайны чиглэлээр нэг дүгээр зэрэглэлтэй төгссөн. Италийн алдарт Флоренц хотын Дизайны Их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистр хамгаалсан.
-
Одоогоор өөрийн үүсгэн байгуулсан "Eden Desig" компанидаа олон улсын мэргэжилтнүүдээр баг бүрдүүлэн ажилладаг.
-
Ц.Энхжин: "Дизайны мэргэжилийн давуу талаа ашиглан хөрсний бохирдлыг шийдэхэд бодитой хувь нэмрээ оруулна"
-
Хөрсний бохирдлыг үүсгэж буй гэр хорооллын айлуудын модон 00 болон хөдөө орон нутгийн цэцэрлэг, сургуулиудын модон 00-ийг эко болгох ажлыг бодитой хэрэгжүүлнэ.
-
Дээрээ нэг ахтай, айлын бага.
-
Англи, Орос хэлтэй. Яриандаа гадаад үг хэллэг болон сул үг их ашигладаг.
-
Ц.Энхжин:"Миний цаасан дээр буулгасан мөрөөдлүүд дарааллаад биеллээ олдог"
-
Сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй, ногоон хоолтой.
-
Иогоор хичээллэдэг.
-
Найз залуутай.
-
Гаргасан амжилт: -“Хаврын гоёл-2010” тэмцээний шилдэг загвар өмсөгч, -“Мiss Globe International 2010” тэмцээний Олны таашаал хүртсэн мисс, “Miss Friendship International 2010”,тэмцээний дэд мисс, “Supermodel International 2012” тэмцээний шилдэг зургаан оролцогчийн нэг, “Miss Mongolia 2015” тэмцээний дэд мисс, спорт миссээр шалгарч байсан.
Түүний цахим хаяг: