Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор төв зам дагуу долоон уулзвараар зүүн эргэх хөдөлгөөнийг хориглосон. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 9 дүгээр сарын 1-ний өдрийн 06 цагаас эхлэн Энхтайваны өргөн чөлөөгөөр зүүн эргэх хөдөлгөөн хэвийн үргэлжлэх чиглэл өглөө. Тэгвэл энэ тал дээр иргэдийн санал сэтгэгдлийг хүргэе.
Таксины жолооч нар байр сууриа илэрхийллээ:
Зүүн эргэлт бол буруу эргэлт биш гэж би анхнаасаа л хэлсэн. Жолооч-Г. Галмандах
Дахиад жоохон харзнах байлаа. Одоо хичээл орж байдаг. Төв зам их түгжрэнэ дээ. Жолооч - Д.Очирдолгор
Ер нь дэмий санаа байсан шүү дээ. Туслах замууд түгжрээд дэмий гэж бодож байлаа. Ашгүй болиуллаа. Жолооч- Х.Отгонсайхан.
Харин цахим хэрэглэгчдийн дунд хийсэн санал асуулгаар: