“Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл, саатлыг багасгах талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн 2017 оны наймдугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрээр Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 замын хоорондох 7 уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвшөөрсөнтэй холбогдуулан Нийтийн тээврийн үйлчилгээний 9 чиглэлийн замналд 2017 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өөрчлөлт орууллаа. Тодруулбал, Нийтийн тээврийн 9 чиглэл хуучин замналаар буюу 2017 оны наймдугаар сарын 15-наас өмнө явж байсан чиглэлийн дагуу явуулахаар болав.
Үүнд:
- Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал-Зунжин”
- Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр”
- Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”
- Ч:34 “Шархад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3”
- Ч:53 “Яармаг-МУБИС”
- Ч:55 “Зайсан-Дэнжийн 1000-Зам гүүрийн авто бааз-Согоотын гудамж”
- Ч:63 “Хан хиллс-Ривер гарден-Баянмонгол хороолол-МУБИС-Ард кино театр”
- ШҮ:2 “Нисэх-МУБИС-Ард кино театр”
- ШҮ:3 “Зунжин-7 буудал-МУБИС”