Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөө, баруун 4 замаас зүүн 4 замын уулзвар хүртэлх авто замд зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гарсан. Харин энэ сарын 28-ны өдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд Зүүн эргэхийг хориглох ажлын хэсгийнхэнтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцан замын хөдөлгөөний ачааллыг харгалзан Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэдэг болгох шийдвэр гаргасан.
Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд дахин Энхтайваны өргөн чөлөө буюу төв замаар зүүн гар тийш эргэх шийдвэрийг цуцалж, хуучин дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцуулах үүргийг өглөө. Тэрбээр зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр замын ачааллыг тооцоолсон шигээ бууруулсангүй хэмээн үзсэн аж. Уг шийдвэрийг хэзээнээс хэрэгжиж эхлэхийг Зүүн эргэхийг хориглох ажлын хэсгийнхэн хуралдаж шийдэх гэнэ.