Жил бүр зохион байгуулагддаг “UB Food Festival” арга хэмжээ 5 дахь жилдээ 2017 оны есдүгээр сарын 02,03-ны өдрүүд буюу энэ амралтын өдрүүдэд “Гэрэлт гудамж”-нд зохион байгуулагдах гэж байна.
“UB food festival” нь Монгол хоолны соёлыг гадаадын жуулчдад таниулах, бусад улс орнуудын хоолны соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, иргэдийн зохистой хооллолтын талаарх ойлголтыг дээшлүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм.
Цар хүрээний хувьд Гэрэлт гудамжинд үйл ажиллагаа явуулж байгаа хоолны газрууд олон төрлийн хоолыг шинээр бэлтгэн хоолны цэсээ шинэчлэн оролцоно. Мөн үүнээс гадна арга хэмжээг сонирхолтой болгон олон үндэстний хоолны соёлыг сурталчлах үүднээс өөр өөр үндэстний хоолны газруудыг сонгон оролцуулна. Өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгжүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн, улс үндэстний төрөл бүрийн хоол, зууш амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэж, хямд үнээр иргэдэд үйлчилнэ.
Уг өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд хамгийн чанартай, амтлаг хоол хүнсээр хурдан шуурхай үйлчилж, олны талархлыг хүлээсэн нэг аж ахуйн нэгжийг “Олон орны хоолны гудамж” арга хэмжээний шилдэг оролцогч, шилдэг тогоочоор шалгаруулан өргөмжлөл мөнгөн шагналаар шагнана. Мөн хүрэлцэн ирсэн иргэдийн дунд “Хэн олон хотдог, бургер идэх вэ?” зэрэг хэд хэдэн төрлийн тэмцээн, уралдаан, янз бүрийн сонирхолтой урлаг, соёлын үзүүлбэрүүдийг зохион байгуулж тэмцээнд идэвхитэй оролцсон иргэдийг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнана.
“UB food festival” арга хэмжээний хөтөлбөр:
2017 оны есдүгээр сарын 02
- 16:00 – 16:20 UB Food Festival – ийн нээлтийн үйл ажиллагаа
- 16:20 – 16:35 Язгуур урлагын тоглолт
- 16:35 – 17:10 Хэн хамгийн хурдан Hotdog идэх вэ тэмцээн
- 17:10 – 17:25 SaybeatBeatbox Crew үзүүлбэр
- 17:25 – 17:40 Саксфончин Сүхээгийн үзүүлбэр
- 17:40 – 18:10 Хэн хамгийн олон Burger идэх вэ тэмцээн
- 18:10 – 18:35 Hooliganz Break Dance Crew бүжгийн үзүүлбэр
- 18:35 – 19:25 Хоолны талаар хэн сайн мэдэх вэ хөгжөөнт AXA тэмцээн
- 19:25 –20:05 Рок поп дуучдын тоглолт
- 20:05 – 20:30 Nature Dance Production эртний галын бүжиг болон хатдын бүжгийн үзүүлбэр
- 20:30 – 21:30 DJ Show /DJ D-Hopes/
- 21:30 – 22:00 Xome Entertainment дуучид болон флаш моб бүжгийн үзүүлбэр
- 22:00 – 00:00 Гудамжны шилдэг тогооч тэмцээн
2017 оны есдүгээр сарын 03
- 14:00 – 18:00 Light Street Cosplay & Comic шилдэг cosplay шалгаруулах тэмцээн
- 18:00 – 18:35 Хэн хамгийн хурдан Hotdog идэх вэ тэмцээн
- 18:35 – 20:05 Салса кизомба бачата бүжгийн сургалт болон үзүүлбэр
- 20:05 – 20:35 Хэн хамгийн олон бургер идэх вэ тэмцээн
- 20:35 – 21:25 Хоолны талаар хэн сайн мэдэх вэ хөгжөөнт AXA тэмцээн
- 21:25 – 22:10 Үүнийг хэрхэн хийдэг вэ? Хоол хийх зөвлөгөө болон сургалт
- 22:10 – 22:25 Saybeat beatbox crew Beatbox үзүүлбэр
- 22:25 – 22:40 Hooliganz Break Dance Crew бүжгийн үзүүлбэр
- 22:40 – 23:10 Гудамжны шилдэг хоолтой газар шалгаруулах үйл ажиллагаа
- 23:10 – 00:00 DJ Show /DJ Lynage/