Хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа газрыг татан буулгаж зарлагдах ёсгүй тендер зарлаж байна гэх асуудлаар хог тээвэрлэлт эрхэлж буй Цүзүкү-Юмэ компани хэвлэлд мэдээллээ.
СБД-ийн 16-р хорооны хог тээвэрлэлт эрхэлж буй Цүзүкү-Юмэ компаний захирал Ё.Батбаяр: "Манай компани 2013 оноос хойш ажил үүргээ хэвийн гүйцэтгэж ирсэн. Гэтэл тендер нэрийн дор бидэнтэй адил үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн гурван компанийн үйл ажиллагааг албан хүчээр таслан зогсоох, Засгийн газраар "боомилох" хэлбэрээр шахалт үзүүлж байна. Тендерт орохын тулд банканд 50 сая төгрөгийн зээлийн баталгаа хийх шаардлагатай гэсэн нь бидэнд алга.
Угтаа бусад дүүргүүдтэй харьцуулахад газар нутгийнхаа хэмжээгээр хоёрдугаарт хүн ам, өрхийнхөө тоогоор хамгийн томдоо орох 164 өрхтэй энэ дүүрэгтээ хүрч ажиллаж байсан. Хоггүй цэвэр ая тухтай орчныг бий болгохын тулд авто ачигч буюу "ковш" ашиглаж ачилтаа хийдэг зэргээрээ нийслэлийн хэмжээнд манай компани ганцхан байдаг. Мэргэшсэн туршлагатай олон компани байхад техниктэй үгүй нь тодорхой бус барилгын компанийг зүтгүүлээд байгаад гайхаж байна. Энэ компаниа гаргаж ирэхийн тулд бидний цэвэрлэсэн талбайг албаар бохирдуулж байгаад бухимдалтай байна" гэв.