Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл нэрээр үе үеийн засгийн газар мөнгө иддэг гэх талаар "Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний нэгдсэн хороо, "Бичил аян эздийн хоршоон"-ы нийт тээвэрчид хэвлэлд мэдээллээ.
"Бичил аян эздийн хоршоо"-ны удирдах зөвлөлийн гишүүн Д.Төмөрбаатар хэлэхдээ: "Хотын удирдлагууд Солонгос улсад ашиглалтын хугацаа дууссан 80-90 саяын үнэтэй утаатай автобусаар парк шинэчлэе гэж ярьж байна. Гэтэл бид эх орондоо үйлдвэрлэсэн цоо шинэ 60-70 саяын үнэтэй автобусыг шугаманд оруулж өгнө үү гээд байхад хүлээж авахгүй байна. Шинэчлэл нэрээр биднийг ч бас ажлын байргүй болгохоос зайлахгүй.
Хотын тээврийн удирдлагын нэг өдрийн орлого дөрвөн тэрбум төгрөг байдаг. Энэ их мөнгө хаашаа юунд зарцуулагдаж байна?
Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Батболд та 2017 оны есдүгээр сарын 1-ний дотор хариу өгнө үү. Хариу өгөхгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно" гэв.