8 дугаар сарын 29-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 241 дахь өдөр бөгөөд он дуусахад 124 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 20 хэмийн дулаан бол шөнөдөө 5 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 8, дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас уртсах гэнэ. Энэ өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2436.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.90, юань 368.00, вон 2.13 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN мэдээллийн төвд 11.00 цагаас Баянзүрх дүүргийн ИТХ-аас тус дүүргийг өөрчлөн зохион байгуулж, хоёр дүүрэг болгох асуудлаар мэдээлэл хийнэ.
- MN мэдээллийн төвд 11.30 цагаас Төрийн байгууллагын хууль бус ажиллагаа, Сүхбаатар дүүрэг дэх хог тээвэрлэлтийн санхүүжилтийн асуудлаар Хог тээвэрлэгч компаниуд хэвлэлийнхэнд хандлаа.
- MN мэдээллийн төвд 12.00 цагаас Хувийн хөрөнгөөр төрийн үйлчилгээг үнэнчээр гүйцэтгэж ирсэн нийтийн тээвэрчид гэмт бүлэглэлийн үйл ажиллагааны золиос болж байгаа талаараа мэдээлэл хийнэ.
- 14.00 цагаас БНСУ-ын Банкны Институттэй хамтарсан "Чанаргүй зээлийн удирдлага", "Дижитал банк" сэдэвт семинар Блюй Скай зочид буудлын Кристал танхимд болно.
- 16.14 цагт сар тал болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Энэтхэг улсын Үндэсний спортын өдөр.
- Мөн өнөөдөр Цөмийн туршилтын эсрэг Олон улсын өдөр тохиож байна.
- 1980 онд Америкийн сагсан бөмбөгийн тамирчин David West мэндэлжээ.
- 1972 онд БНСУ-ын жүжигчин, Өвлийн хайрын дуу киногоороо алдаршсан Bae Yong-joon мэндэлжээ.
- 2012 онд Xiaojiawan гүний уурхайд дэлбэрэлт болж, 26 уурхайчин амь насаа алдаж, 21 уурхайчин алга болж байжээ.
- 1991 онд ЗХУ-ын Дээд Зөвлөлийнхөн ЗХУ-ын Коммунист намын бүх үйл ажиллагааг зогсоожээ