Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын газар чөлөөлөлтийг хийж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус замын трасст өртсөн 9 байшин, 7 хашаа, 5 ТҮЦ, 3 чингэлэг, 32 зарын самбарыг буулгаж, газрыг чөлөөллөө. Үлдэж буй өмчлөх эрхийн болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй 21 нэгж талбарт нөхөх олговрын үнэлгээ хийгдсэн бөгөөд тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай зөвшилцөх ажил хийгдэж байна.
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 10, 11, 23 дугаар хороо, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын трасст нийт 120 нэгж талбар өртөж байгаагаас зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38 нэгж талбар байгаа аж.