8 дугаар сарын 25-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 237 дахь өдөр бөгөөд он дуусахад 128 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 18 хэмийн дулаан бол шөнөдөө 5 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 4, найман цагаан мэнгэтэй хөх бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал бие эрхтний хүч сайжрах гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2439.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 367.00, вон 2.12 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- "БАРИЛГА, ОРОН СУУЦ 2017" үзэсгэлэн яармагийн нээлт Мишээл экспод 12.00 цагт зохион байгуулагдана.
- Монголбанк ээлжит хэвлэлийн хурлаа 11.00 цагт хийнэ.
- Сүхбаатарын талбай дээр 12.00 цагаас Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос нийгмийн хариуцлагын хүрээнд 2 дахь жилдээ 1000 хүүхдэд 1 жилийн хичээлийн иж бүрэн хэрэгсэл бүхий цүнхийг хандивлах ажиллагаа болно.
- Монголын залуучуудын өдрийн хүрээнд Монголын залуучуудын эвслээс "Залуучуудын иргэний нийгмийн гуравдугаар чуулган"-ыг Уланбааатар чуулгын байранд 09.00-18.00 цагийн хооронд зохион байгуулна.
- Хэвлэлийн хүрээлэнд 11.00 цагаас бэлгийн цөөнх хүмүүсийн хүний эрхийн асуудлаар ЛГБТ төвөөс мэдээлэл хийнэ.
- Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Соёмбо танхимд 11.00 цагт Японы Элчин сайдын яамнаас Баянзүрх дүүргийн зарим хороодын сургууль, цэцэрлэгийн засварт тусламж үзүүлэх болсон тухай санамж бичгийг үзэглэнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Бразил улсад Цэргийн баяр тохиож байна.
- Мөн өнөөдөр бол Уругвай улсын Тусгаар тогтносон өдөр.
- 1980 онд Зимбабве улс НҮБ-д нэгджээ.
- 1981 онд НАСА-гийн Voyager 2 сансрын хөлөг Санчир гариг хамгийн ойр дөхөж очжээ.
- 1991 онд Белариус Зөвлөлт холбоот улсаас салж, тусгаар тогтнолоо зарлажээ.