Нийслэлийн зарим уулзвараар зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулсан гэх мэдээлэлд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү тодруулга өглөө. Тэрбээр хэлэхдээ “Зүүн эргэхийг хориглосонтой холбоотойгоор ямар нэг зардал гараагүй. Замын гэрэлтүүлгийн хувьд удирдлагын зохион байгуулалт хийж байгаа. Тэмдэг тэмдэглэгээний хувьд жил бүр замын сангийн хөрөнгөөр нийслэлийн бүх замууд дээр хэвтээ, босоо тэмдэглэгээ хийгддэг. Энэ ажил тухайн жилд төсөвлөсөн хөрөнгийнхөө хэмжээнд хийгдсэн. Зүүн эргэхтэй холбоотой зам дээр хийгдсэн хөрөнгө оруулалтыг судалж үзэхэд хэвтээ тэмдэг тэмдэглэгээ, хайс, эргэлтийн зураасанд нийт 14 орчим сая төгрөг зарцуулсан байна.” хэмээлээ.