Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын ивээл дор Монголын хүүхдийн урлан бүтээх төвөөс БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Урлаг солилцооны нийгэмлэгтэй хамтран Монгол Улсад анх удаа Олон улсын хүүхдийн уран бүтээлийн анхдугаар наадамыг зохион байгуулж байна. Тус наадмын тэргүүн хэсэг “Монгол туургатан” уран бичлэгийн үзэсгэлэн энэ сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж БНХАУ-ын ӨМӨЗО-нд Монгол Улсаас 180 хүүхэд оролцсон бол энэ удаагийн наадамд уран бичлэг, уран зураг, баримал-сийлбэр, чимэглэх урлагийн төрлөөр БНХАУ-ын ӨМӨЗО, Бүгд найрамдах Болгар улс , Монгол Улс гэсэн 4 орны 354 хүүхдийн нийт 360 гаруй бүтээлээр үзэсгэлэн гарч нээлтийн ажиллагаа нь боллоо. Уг үзэсгэлэнгийн гол зорилго нь хүүхдийн авьяас чадвар ,бүтээлч сэтгэхүйг олон нийтэд таниулах, Монгол орны түүх, зан заншил, өв соёлыг сурталчлах хүүхдийн хүсэл тэмүүлэлийг хөхүүлэн дэмжих, хөгжүүлэх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино.
Тус үзэсгэлэнд нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Монголын хүүхдийн Урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Урлаг солилцооны нийгэмлэгийн дарга Б.Тэгшээ, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, залуучуудын Хөгжлийн Газрын дарга О.Алтансүх нар оролцож хүүхдүүдэд баяр хүргэн өргөмжлөл, шагнал гардуулав