8 дугаар сарын 22-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 234 дахь өдөр бөгөөд он дуусахад 131 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 13 хэмийн дулаан бол шөнөдөө 10 градус дулаан байх нь ээ. Өдөртөө бороо орох гэнэ.
- Билгийн тооллын 1, хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас ахар болох гэнэ. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2446.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.90, юань 366.80, вон 2.13 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 02.31 цагт сар битүү болно.
- “Mongolian Property Awards”-т шилдгээр шалгарсан болон амжилттай төсөл хэрэгжүүлэн ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийг Сингапур улсад болох “Asia Property Awards-2017 Grand Finale” арга хэмжээнд Монгол Улсаа төлөөлөн анх удаа оролцуулах боллоо. Энэ талаарх хэвлэлийн бага хурал “Holiday Inn” зочид буудлын хурлын танхимд 11.00 цагаас болно.
- Цагаан хадны гаалийн хяналтыг татан буулгах шийдвэрийг эсэргүүцэж 12.00 цагт “LIVE CONFERENCE CENTER“ төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Японы Окаяамагийн шинжлэх ухааны сургууль хооронд “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулах ёслолын үйл ажиллагаа 10.00 цагт ШУА-ийн 6 давхар /СТӨ, Г корпус/-т 604 тоотод болно.
- Тайваний алдарт яруу найрагч Юй Си-гийн “Амин навчны дууль”, “Сайхан сэтгэлт анчин” хэмээх тус бүр 3 боть үлгэрээс бүрдсэн хоёр багц номоо Монголын хүүхэд багачуудад ном бэлэглэх үйл ажиллагаа 15.00 цагаас Соёлын төв өргөөний “Б” корпус, Хүүхдийн Төв Номын Санд болно.
- Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Хилийн чанад дахь Монгол оюутан залуучуудын анхдугаар нэгдсэн чуулга уулзалт” үргэлжилж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1996 оны энэ өдөр April хамтлагын гишүүн Jeon So-Min мэндэлжээ.
- Өнөөдөр ОХУ-ын Төрийн далбааны өдөр тохиож байна.
- Мөн 1978 оны энэ өдөр Америкийн алдарт жүжигчин James Corden мэндэлжээ.
- 1927 онд Josй de la Mar Перу улсын ерөнхийлөгчөөр томилогдож байжээ. Тэрбээр тус улсын ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдож байсан бөгөөд түүхэнд 2 болон 8 дахь ерөнхийлөгч болон үлджээ.