Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт БНСУ-ын тэргүүн мисс шалгаруулах загварын тэмцээн болжээ. Энэ удаагийн загварын тэмцээнд 21 настай мисс Сео Жае Вон түрүүлсэн байна.
Шинэ мисс 175.2 см өндөртэй, 54 кг жинтэй. Тэрбээр Солонгосын үндэсний сургуульд урлагийн чиглэлээр суралцдаг бөгөөд баллетийн бүжигчин аж. Түүний ард 21 настай Жун Да Хе, Филиппинээс ирсэн 20 настай Ле Хан На нар оржээ.
Өмнөд Солонгосын мисс шалгаруулах тэмцээн 61 дэх жилдээ амжилттай зохион байгуулагджээ. Энэ удаагийн тэмцээнд 51 загвар өмсөгч оролцсон бөгөөд хоёр дахь шатны шалгаруулалтад 33 бүсгүй тунаж үлдсэн юм.