Тарвага агнахыг хориглосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гарсан хэдий ч хулгайн ан мэр сэр гарсаар байна.
Тухайлбал, өчигдөр Сонгинохайрхан дүүргийн V хороонд айлд их хэмжээний тарваганы арьс, чанасан мах байсныг тус дүүргийн цагдаа гийн хэлтсийн албан хаагчид шалгажээ.
Тус хороонд оршин суух 54 настай иргэн Г-ийн гэрээс 183 ширхэг тарваганы арьс, 30 гаруй тарваганы мах байсныг илрүүлж ХӨСҮТ-д хүлээлгэн өгсөн байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
С.АЗ