Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхээс өчигдөр 17.30 цагийн үед тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын хөрөнгө оруулапттай "Сүнжин гранд" зочид буудлын дэд захирлыг цагдан хорих тогтоол гаргажээ.
Тус зочид буудалд энэ сарьш 26-ны үдэш Солонгосын иргэн Ким Юү Сог, Ан Жи Вонг. Мон Жин нар манай улсын иргэн Я, Э нарыг зодож толговд нь хүндэвтэр гэмтэл учруулсан юм. Уг асуудалд Баянзүрх дүургийн цагдаагийн хэлтэс эрүү үүсгэн шалгаж байгаад улмаар Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлгэст шилжүүлсэн аж.
Тус хэлтсийнхэн хэргийг шатгаж байгаад "Сүнжин гранд" зочид буудлын удирдлага энэ хэрэгт холбоотойг тогтоон, тус буудлын дэд захирал Чой овогт солонгос эрийг өөр нэгэн удирдах ажилтны хамтаар цагдан хорих хүсэлт прокурорт тавьсан байна.
Прокурор хүсэлттэй танилцаад мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй, оргон зугтах магадлалтай гэж үзээд цагдан хорих тоггоол гаргуулахаар шүухэд хандсаны дагуу уг шийдвэрийг гаргажээ.
Тэднийг өчигдөр УМБГ-т байцааж байгаад 18.00 цаг өнгөрч байхад Ганцхудагийн цагдан хорих төв рүү авч явлаа.
Г.РАВЖАА