ГХЯ-ны Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газрын дэд дарга Д.Долгормаа албан тасалгаанаасаа их хэмжээний мөнгөө алдлаа хэмээн цагдаагийнхныг түргэн авахуулж, улмаар тус байгууллагад ажилладаг хуулийн зөвлөх болон хоёр үйлчлэгч эмэгтэйг саатуулан дуулиан дэгдээсэн.
Гэтэл уг мөнгө нь төмөр шүүгээнээс нь олдсон юм. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн энэ асуудалтай холбогдуулан хэргийн газарт ажилласан мөрдөн байцаагчаа шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Мөнгө алдагдсан гэх дуудлагын дагуу ГХЯ-ны ДБҮААГ-т Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Б.Долгорсүрэн гэх эмэгтэй хэргийн газрын үзлэг хийжээ.
Хууль хяналтын байгууллагын нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн ажилтан “Тэрбээр хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл хөтлөхдөө алдаа гаргасан. Д.Долгормаагийн төмөр шүүгээнд байсан эд зүйлийг гүйцэд шалгаагүй, дарсны хайрцагт үзлэг хийсэн тухай тэмдэглэл хийгээгүй байсан” гэв.
Бидэнд олдсон мэдээллээр мөрдөн байцаагч эмэгтэй хувийн сургууль төгсөөд тус хэлтэст бичээчээр ажиллаж байгаад мөрдөн байцаагч болсон аж. Түү- ний мэдлэг, ур чадвар дутсанаас ийнхүү хэргийн газрын үзлэг хийхдээ алдаа гаргасан бололтой. ГХЯ-ны ДБҮААГ-ын дэд дарга Д.Долгормаа нь хуучнаар Үл хөдл өх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газрын даргаар ажиллаж байсан юм. Тус газар Улсын бүртгэлийн ерөнхий газар болж өөрчлөгдөхөд тэрбээр ГХЯ-нд ажиллах болсон бөгөөд алдагдсан гэх мөнгийг БНХАУ-д сурдаг охиныхоо сургалтын төлбөрт өгөхөөр дуулиан дэгдэхээс нэг хоногийн өмнө 51 мянган юань болгож солиулсан байжээ.
Тухайн өдрөө тэрбээр Гүнтийн зуслан руу явж орой нь гэртээ хоносон бөгөөд маргааш нь ажилдаа ирээд мөнгө алдагдлаа хэмээн цагдаа дууджээ. “Төмөр шүүгээндээ байсан дарсны хайрцагаас мөнгөө оллоо” хэмээн тэрбээр цагдаагийнханд удалгүй мэдэгдсэн бөгөөд хулгайч мөнгийг нь буцаагаад хийсэн байж болзошгүй хэмээн сэжиглэсэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн ажилтнууд очиж шалгах гэсэн боловч Д.Долгормаа дарга хавьтуулаагүй байна.
Улмаар “Цүнхэнд байсан мөнгө яахаараа энд орчихдог юм бэ, та нар өчигдөр үзлэг хийхдээ дарсны хайрцагийг шалгахгүй яасан юм бэ” хэмээн загнаж үзлэг хийлгээгүй гэнэ.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд өнгөрс өн пүрэв гаригт энэ асуудалд эрүү үүсгэхээс татгалзжээ. Харин хулгайн хэрэгт сэжиглэгдсэн гурван хүн Сүхбаа тар дүүргийн цагдаагийн хэлтсийнхнийг буруутгаж нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандахаар болсон аж.
Г.Арвижих