“Улаанбаатар төмөр зам”-ын төв буудлын ойролцоо өнгөрс өн пүрэв гаригийн 17.15 цагийн үед нэгэн эмэгтэй галт тэргэнд дайруулж амиа алдсан золгүй хэрэг гарлаа.
Тус буудлын баруун талд төмөр замын 402 дахь км-т энэ осол болсон бөгөөд тухайн үед Улаанбаатараас Сайншанд хүрэх ачааны 2660 дугаартай галт тэрэг замд гарч байсан аж.
Уг хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтсийн ажилтнууд шалгаж буй бөгөөд талийгаачийг хэн болохыг тогтоосон байна.
Золгүй явдалд өртсөн эмэгтэй нь Баянзүрх дүүргийн VII хорооны иргэн 37 настай Н гэдэг хүн байсан гэнэ. Ослын шалтгаан нөхцөлийг тодруулах шалгалт үргэлжилж байгаа гэж тус хэлтсийн ажилтнууд өгүүллээ.
Г.Орчлон