Мөрдөн байцаах газрынхан Солонгосын иргэнтэй холбоотой хэргийг шалгаж байна.
Тэрэлжийн “Ар гурван сайхан” амралтад өчигдөр очсон Солонгос иргэд маргалдан, Ж гэгч Ё-гийн толгойд архины шилээр цохин хүнд гэмтээсэн аж.
Хохирогчийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн боловч эмчилгээ авалгүй нас баржээ.
Хүний амь нас хөнөөсөн Ж тухайн үед согтуу байсан бөгөөд саатуулан шалгаж байна.