ХБНГУ-ын Лейпциг хотод 38 настай Монгол улсын иргэн Д гэгч нь Герман улсын иргэн 43 настай Mариа, Д, 40 настай Аня.Б гэх хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэг гарсан талаар Германы http://www.bild.de мэдээллийн сайт 3-р сарын 2-ны өглөө мэдээлжээ
Цагдаа нар Д нь өөр нэг Монгол залуугийн хамт энэхүү хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж сэжиглэж байгаа гэнэ. Учир нь тэд амиа алдсан 2 эмэгтэйтэй бааранд танилцсан бөгөөд үе үе уулздаг байсан нь цагдаа нарыг ийнхүү сэжиглэхэд хүргэсэн бололтой.Уг хэргийг үйлдсэн гэх Д нь Улаанбаатар хотод төрсөн 38 настай ба Герман улсад 13 жил амьдарч байгаа аж.
Тэрбээр 2013 онд Лэйпциг хотод мужааны чиглэлээр суралцаж төгсөөд Германы Саксон мужийн нэгэн жижиг хотод эхнэр хүүхдийн хамт суурьшин амьдрахын зэрэгцээ Лэйпциг хотод гар урлалын цагийн ажил хийдэг, тун завгүй нэгэн байсан гэж хөршүүд нь ярьсан байна..
Түүний байнга үйлчлүүлдэг “55” баарны эзэн Али Мансури ярихдаа “Тэрбээр өдөр бүр ажлын саарал хувцас өмсч явдаг. Өдөрт 5-6 аяга шар айраг уугаад төлбөрөө тэр даруйд нь хийгээд явдаг байсан” гэж ярьжээ. Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.