УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар хоригдож буй хугацаандаа хорих шийдвэрийг эсэргүүцэн өлсгөлөн зарлаад буй талаар эх сурвалж мэдээллээ. УИХ-ын гишүүн , Эдийн засгийн хөгжлийн сайд асан Фортуна Н.Батбаяр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатар нарыг батлан даалтад гаргаж өгөхийг хүссэн хүсэлтийг өнгөрсөн баасан гаригт өмгөөлөгч нар нь нийслэлийн Прокурорын газарт хандан тавьжээ. Энэхүү хүсэлтийг маргааш буюу энэ сарын 6-ны өдөр холбогдох байгуулага хэлэлцэж батлан даалтанд гаргах эсэхийг шийдвэрлэх юм.
Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ний өдөр байцаалт авч дуусаад тухайн өдрийн үдэш цагдан хорих шийдвэр гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461-р анги руу хүргэсэн билээ. Дээрх нэр бүхий иргэдийг 14 хоног Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461-р ангид хорьж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж буй юм.