“Өнөөдөр” сонин өмнөх дугаарууддаа Хятадын Маньжуоли (Хятадын хойд зүгийн Өвөрмонголын автономит муж) хотод баавгайн савар нууцаар оруулсан Оросын иргэн баригдсан тухай болон Мексикийн хойд зүгийн нэгэн сууринд цэргийнхэн 72 хүний цогцос илрүүлсэн тухай мэдээлсэн билээ.
Энэ дугаартаа эдгээр мэдээний талаарх тодруулгыг уншигчдадаа хүргэж байна. Төмөр замын ажилтан Оросын иргэд өнгөрсөн зургадугаар сараас хойш баавгайн 15 савар Хятадын нутаг дэвсгэрт нууцаар оруулсан нь шалгалтын явцад тогтоогдсон бөгөөд тэднийг дамын наймаанд буруутган прокурорт шилжүүлжээ. Баавгайн хос савар манай өмнөд хөршийн хар захад 14 мянган долларын үнэ хүрдэг байна.
Хоёр дахь мэдээний ту хайд гэвэл Мексикийн хойд зүгээс илрүүлсэн 72 хүний цог цос Сальвадор, Гондурас, Эквадор, Бразил улсын иргэ дийнх байсныг Мексикийн хууль сахиулах байгууллага тогтоожээ. Латин Америкийн орнуудын хууль бус цагаачдыг АНУ-д дамлан худалдах ажил эрхэлдэг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд хүмүүсийг нэг дор буудан хороосон байна. Мексикийн мансууруулах бодисын панзчид латин америкчуудыг АНУ-д хууль бусаар нэвтрүүлж цагаан нунтгийн наймаанаас зургаан тэрбум шахам долларын ашиг олдог. гэсэн мэдээ бий. Нэг цагаачийг хил нэвтрүүлсний хөлсөнд хоё сая доллар авдаг байна. Энэчлэн өнгөрсөн онд Мексик Америкийн хил дээр 661 мянган нууц цагаачийг саатуулсан бол 3.3 сая нь АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэн орж амжжээ.