Замын-Үүд, Эрээний хилийн боомтоор нэг жийп машин БНХАУын нутаг руу нэвтрэн оржээ. Хоёр улсын хилийн торыг таслан зугтсан уг асуудлыг БНХАУ-ын тал нэлээд нарийн шалгасан аж.
Бидний авсан мэдээллээр БНХАУ-ын хууль хяналтын байгууллагынхан Шинжаан-Уйгарын салан тусгаарлаг чид байж болзошгүй хэмээн үзэж бараг цэрэг хөдөлгөх шахсан юм байх.
Гэвч хил зөрчсөн тэдгээр хүмүүс нь салан тусгаарлагчид биш, харин Монголд суугаа нутаг нэгтнээсээ мөнгө нэхэх гэж ирсэн гурван хүн байж.
Тэд Улаанбаатарт нутаг нэгтнээ зодож аминд нь хүрэх шахаад зугтсан аж. БНХАУ-ын хилийн багана хяналтын камертай бөгөөд тэднийг нэвтрэх үед тухайн баганых нь камер ажиллаагүй, ойролцоох өөр нэгэн хяналтын камерын бич лэ гээр машиных нь дугаарыг тогтоожээ.
Одоогоор дээрх гурван хүний хоё рыг нь саатуулаад байгаа талаар Замын-Үүдийн хууль хяналтын байгуул лагын эх сурвалж мэдээлэв.
Г.Орчлон