Хурд группын барьсан Рапид харш хорооллын 25-р байрны СӨХ-ны ажилчид аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөнөөс үүдэн дотроо хүнтэй зорчиж явсан цахилгаан шат доош унан B1 давхарт ирж зогсчээ. Азаар хүний амь нас эрүүл мэнд хохироогүй ч хохирогч сэтгэл санааны гүн цочролд орсон байна. Хохирогч Ж 4 настай охины хамт тус цахилгаан шатанд зорчиж явсан бөгөөд 7 давхар өнгөрч явахад нь гэнэт цахилгаан тасарч цахилгаан шат доош унан явсаар грашын давхарт очин зогссон байна.Улмаар тус байрны тогийг тасалсан ажилчдад хэлэхэд хэл амаар доромжлон гарын салаавч гарган танхайрсан талаар хохирогч иргэн цахим хуудсандаа өгүүлжээ.
Оршин суугчдын мэдээлж байгаагаар тус байрны тогийг таслахдаа цахилгаан шатыг шалгаагүйгээс цахилгаан шат өмнө мөн ийнхүү унаж байсан юм байна.