Энэ удаа эрчүүд та бүхэндээ түрүү булчирхайн талаар товч мэдээлэл өгье.
Түрүү булчирхайг бэлгийн сулралтай холбоод байдаг. Үнэндээ тийм биш шүү.
Бэлгийн сулрал нь ихэвчлэн сэтгэл санаатай холбоотой байдаг бөгөөд үнэхээр сэтгэл санаа тайван байхад тийм шинж илрээд байвал тестостерон гормонтой холбоотой байдаг. Тестостерон гормон нь эрэгтэй хүний эр хүний шинжийг агуулах дуу бүдүүн болох, сахал ургах гэх мэт шинжийг бүрдүүлж байдаг хамгийн чухал гормон. Энэ гормон 45-с дээш насанд аажимдаа бууж эхэлдэг. Үүнийг лабораторид шинжлүүлж болно. Хэвийн үед 2-10 байдаг. Цээжээрээ дүүрэн үстэй хүн ихэвчлэн энэ гормон их байдагтай холбоотой байдаг. Мөн нойрны эм их уудаг хүмүүсд бэлгийн сулрал их тохиолддог.
Харин түрүү булчирхай бол давсагны доор байрладаг, дундуур нь шээсний суваг сүвлэж явдаг, үрийн суваг 2 талаас нь орж ирээд түрүү булчирхайн дотор шээсний суваг руу нийлдэг эрхтэн. 2,5-3,5 см диаметртэй, 20 гр жинтэй, манжин хэлбэртэй, булчинлаг болон булчирхайлаг эдээс тогтсон нөхөн үржихүйн үйл ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэдэг эрхтэн юм.
Үүргийн хувьд булчирхайлаг эдээс дааврууд болон шүүрэл ялгардаг. Түрүү булчирхайн шүүрэл нь үрийн шингэний 30%-г бүрдүүлдэг ба эр бэлгийн эсийн амьдрах нөхцөл, хөдөлгөөнийг идэвхжүүлж өгдөг. Мөн түрүү булчирхайнаас эр бэлгийн дааварын тодорхой хувь ялгардаг энэ нь бэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдахад нөлөө үзүүлнэ.
Түрүү булчирхайн булчинлаг эд нь
1. Давсагны болон сүвний хуниас булчингийн дунд түрүү булчирхай байрлаж шээс савирахгүй, гоожихгүй байхад нөгөө 2 булчиндаа дэм болж өгдөг.
2. Эрүүл хүний үрийн шингэн, шээс 2 холилдоггүй ба шээсний суваг нээгдэхэд үрийн шингэн гаргах суваг хаагддаг,үрийн шингэн гарахад шээсний суваг хаагддаг энэ үүргийг түрүү булчирхай гүйцэтгэдэг.
3.Үрийн шингэнийг хуримтлуулж гадагшлуулах үүргийг гүйцэтгэнэ.
Түрүү булчирхайн үрэвсэл үүсгэх олон шалтгаан хүчин зүйл байдаг. Хамгийн гол нь нянгаар өвчлөх ба НЯН нь цусаар, лимфээр,сувгаар дамжиж түрүү булчирхайг өвчлүүлдэг. Жишээ нь хоолой өвдөх, хатиг буглаа гарах, уушгины үрэвсэл, шүд хорхойтох гэх мэт хүний биед үрэвслийн голомт байхад тэр голомтоос цус болон тунгалагын системээр дамжиж нян нь түрүү булчирхайг өвчлүүлдэг.
Мөн түрүү булчирхайн үрэвсэл үүсэхэд даарч хөрөх,архидалт, хоол тэжээлийн дутмагшил, бэлгийн тогтворгүй амьдрал, олон бэлгийн хамтрагчтай байх, хамгийн элбэг нь бэлгийн замын халдварт өвчин авах дутуу эмчлэх гэх мэт шалтгаан хүчин зүйлүүд нөлөөлөнө.
Илрэх шинж тэмдэгийн хувьд үе шатаасаа хамаараад харилцан адилгүй байдаг.
Үе шатаар нь хурц—нь дотроо улайх үе, нэвчдэс үүсэх үе, хүндэрвэл буглаа үүсэх үе
Архаг
Ерөнхий илрэх шинж тэмдэгийн хувьд
-Цавь руу хатгаж, янгинаж өвдөх
-Шодой болон төмсөг, хошного орчим өвдөх
-Шөнө олон удаа босч шээх,ойрхон ойрхон шээх
-Шээс цустай гарах,шээсний дараа шээс үлдсэн мэт санагдах
-Шээхэд өвдөх,шээс удаан тасалдаж, дүлүүлж гарах
-Ууцаар өвдөх
-Бэлгийн чадавхи буурах, үрийн шингэний гаралт багасах, Үрийн шингэн цустай гарах гэх мэт шинж тэмдгүүд илрэх ба дээрхээс 2- 3 зовиур илрэхэд түрүү булчирхайн үрэвсэл гэж сэжиглээд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
Оношилгоо
Энэ нь ямар нэг энгийн тандалтаар оношлогдохгүй ба нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээгээр оношлодог.
Эмч шулуун гэдсээр түрүү булчирхайг тэмтрэн үзэх, шээсний ариун байдал, түрүү булчирхайн шүүрлийн шинжилгээ, PCR- ба бактерлогийн шинжилгээ, цусанд чинь түрүү булчирхайн өвөрмөц антиген хэвийн хэмжээнээс өндөр байх зэргээр оношлоно.
Ийм үед яаралтай эмчид үзүүлж зөвлөгөө авах, их томорсон үед мэс засалд орох шаардлагатай болдог.
Эмэн эмчилгээ байдаг бөгөөд эмчийн зааврын дагуу уух ёстой. Эмнээс дурдвал простомол-уна, простин, химплазин, ёханбэй зэрэг эмнүүд байдаг. Гэхдээ заавал эмчийн зааврын дагуу ууна. Завилж суух нь түрүү булчирхайн өвчнөөс сэргийлэх хамгийн чухал арга юм шүү.