Энэ удаа та бүхэндээ урт наслуулах, хавдраас сэргийлэх, бие махбодийг бүхэлд нь эрүүлжүүлэх шинэ түвд аргыг хэлж өгье. Доорх жорыг бэлдэнэ үү.
1. Бүтэн сармис-1 ширхэг
2. Лимоны шүүс-2 ширхэг
3. Шингэн зөгийн бал-100 гр.
4. Хүнсний сод- 1 цайны халбага
Бэлдэх арга:
Сармисаа арилгаж цэвэрлэсний дараа маш жижиг хэрчинэ, дээрээс нь лимоны шүүс, зөгийн бал, содоо дараалан хийж жигд болтол нь сайтар хутгаж холино. Бэлдсэн холимогоо цэвэр шилэнд хийж, сайн таглан хөргөгчинд хийж 8-10 хоног хадгалсны дараа доорх зааврын дагуу ууж хэрэглэнэ.
Эмчилгээний заавар:
- Хорт хавдрын эмчилгээнд цайны халбагаар өдөрт 3 удаа хоолны өмнө жилд 6 сар хэрэглэнэ: 1 сар ууж, 1 сар өнжинө.
- Хорт хавдар болон чихрийн шижнээс урьдчилан сэргийлэх зорилгоор өглөө өлөн элгэн дээрээ 1 цайны халбагаар өдөр бүр жилийн 4 улирал тутамд 1 сарын туршид хэрэглэнэ. Жилд 4 удаа гэсэн үг.
- Биеийн жинг барих зорилгоор сард 7 хоног өглөө өлөн элгэн дээрээ 1 цайны халбагаар хэрэглэнэ: Жилд 6 сараас хэтрүүлэхгүй.
- Гэдэсний шимэгч хорхойгооc ( паразит) ангижрах зорилгоор өдөр бүр өлөн дээрээ 1 цайны халбагаар 10 хоног ууж хэрэглэнэ.
- Бие махбодийг бүрэн гүйцэд хоргүйжүүлэх зорилгоор 1 сарын туршид өдөрт 3 удаа цайны халбагаар хэрэглэнэ.