Барагшун ургамлыг эрт дээр үеэс бараг 2000 жилийн өмнөөс уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн байна. Эртний Египтийн хаад ноёд нь алт эрдэнэсийн хамт нандигдан хадгалж хэрэглэж ирсэн түүхтэй байдаг.
Барагшун дотор бензолийн хүчил,альбумин,давирхай, лав зэрэг бодис орсон байдаг бөгөөд цусны цагаан эсийг сайжруулах ингэснээр шархны эдгэрэлтийг түргэсгэх, бодисын солилцоог сайжруулах үүргийг гүйцэтгэдэг.
Ямар өвчинд хэрэглэх вэ гэж үү. Жагсаавал:
1. Зүрх судасны өвчин
2.Элэг цөс
3.Бөөр
4.Гуурсан хоолойн багтраа
5.Арьсны төрөл бүрийн өвчин
6.Мэдрэлийн судлын өвдөлтүүд
7.Үе мөчний өвдөлтүүд
8.Ясны хугарал
9.Ходоодны шарх зэрэгт хэрэглэнэ.
Барагшунийг буцалсан усанд хийж хандлан 10 хоног ууж 10 хоног завсарлах маягаар 3 удаагийн курс эмчилгээг хийнэ. Эхний удаад 15 дуслаар ууж бага багаар дуслын тоог нэмж цаашилбал цайны халбагаар өдөрт 3 удаа ууна.