“Монголоос эмэгтэй хүний цогцос урсаж ирлээ” хэмээн ОХУ-ын “Номер один” сонин мэдээл жээ. Одоо хоёр орны цагдаагийн газраас цогцсыг хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.
Хиагтын цагдаагийн хэлтсийн мэдээлснээр Хоронхой тосгоны ойролцоо, төмөр замын гүүрний дэргэд Сэлэнгэ мөрнөөс эмэгтэй хүний цогцос олдсон гэнэ.
Эрэг дээр моторт завиа засаж байсан нутгийн иргэд цогцсыг хараад татаж гаргажээ. Цагдаагийн ажилтнууд цогцсыг Монголоос урсаж ирсэн байх магадлалтай хэмээн үзэж, манай талд мэдэгдсэн юм байна.
Эмэгтэй 50-55 настай, бага зэргийн буурал хар үстэй, хар өмд, ногоон цамцтай, цагаан бөгж, шар ээмэгтэй, халаасанд нь монгол мөнгөтэй улаан түрийвч байсан аж.
Онцлох тэмдэг нь баруун гарын долоовор хурууны нэг үе нь байхгүй гэнэ.
М.Сугараа