Увс аймгийн Өмнөговь аймгийн сургуулийн хамт олон шинээр томилогдсон захирлын томилогоог эсэргүүцэн ажил хаялт зарлахаа мэдэгдлээ.Одоогоор багш нарын шийдвэрээр ажлын хэсэг байгуулагдан холбогдох хууль тогтоомжыг судалж байгаа бөгөөд удахгүй ажил хаялтын үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.
Шинээр томилогдсон захирал С.Жавхлантөгсийн хувьд тус сургуульд өмнө нь ажиллаж байхдаа сахилгын зөрчил удаа дараа гаргаж ажлаа хаяж явж байсан бөгөөд манай хамт олон удаа дараа дааж авч эцэст нь галчаар ажиллуулахаар оролдсон ч галч хийхгүй гээд яваад өгсөн. Улс төрийн томилогооны хүрээнд 21 жил тогтвор суурьшилтай ажилласан хүнийг халж оронд нь сахилга бат, ажлын хариуцлагагүй хүнийг захирлын албан тушаалд хүч түрэн томилж байгааг эсэргүүцэж байгаа бөгөөд энэхүү томилогоогоо цуцлахыг шаардан нийт багш нарын 100 хувийн саналаар ажил хаялт зохион байгуулах шийдэлд хүрсэн гэж ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгээс мэдээллээ.