Баянхонгор аймгийн цагдаагийн газрын албан хаагчид өнгөрсөн долоо хоногт төрөөд 10 хонож байсан үрийнхээ амь насанд халдахыг завдсан эмэгтэйг иргэдийн мэдээллийн мөрөөр шуурхай илрүүлсэн бөгөөд аймгийн цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж байна.
Тэрхүү эмэгтэй хүүхдээ олон удаа зүүгээр биеийн бүх хэсгүүд рүү нь дутуу шивж орхисон байдалтай байсан гэнэ. Аймгийн эмч нар хүүхдэд яаралтай тусламж үзүүлж амь насыг нь аварсан байна.