Нэгдүгээр комплекс. Хараа сайжруулах цогц дасгалууд
/Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана./
Нүдийг баруун зүүн тийш хөдөлгөнө.
Нүдийг дээш доош нь хөдөлгөнө.
Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ.
Нүдээ хурдан, эрчимтэй анивчина.
Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна.
Дараа нь нөгөө талдаа давтана.
Нүдээ хооронд нь ойртуулна.
Ойр ойрхон анивчих.
Оффисынхоо цонхонд дөхөж очоод эхлээд цонхон дээрх жижиг зураас эсвэлойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсад байгаа байр, уул г.м. зүйлс рүү шилжүүлнэ.
Хоёрдугаар комплекс. Холын хараа муудахаас сэргийлэх цогц дасгал
Сандлын түшлэгийг налан хойшлохдоо амьсгаа аваад дараа нь урагш тонгойхдоо амьсгаагаа гаргана.
Сандлынхаа түшлэгийг налаад нүдээ чанга аниад дараа нь нээнэ.
Гараа ташаандаа аваад толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтана.
Дээш хараад нүдээ нар зөв болон буруу эргэлдүүлнэ.
Гараа урагш сунгаад хурууныхаа үзүүрийг ширтэнэ. Гараа дээш өргөхдөө амьсгаа аваад толгойгоо өргөлгүйгээр хурууны хөдөлгөөнийг дагуулан харна. Гараа буулгахдаа амьсгаагаа гаргана.
Энэ цогц дасгалыг компьютерийн ард 40-50 минут ажилласны дараа тогтмол хийж байх нь сайн. Дасгалыг хийх хугацаа 3-5 минут.