БНХАУ-ын Бээжин хотын хурдны зам дээр том оврын ачааны машинууд осолдож, 17 хүн амь үрэгдсэн харамсалтай явдал болжээ. Энэ осолд нийт 56 автомашин өртөж, их хэмжээний хохирол амслаа гэж орон нутгийн хэвлэлд онцолжээ. Бээжинд болсон уг осол байгалийн үзэгдлээс тодруулбал, их хэмжээний манантаж, үзэгдэх орчин муудсанаас зам харагдахгүй болж, улмаар машинууд осолдож эхэлсэн байна. Ослын улмаас 37 хүн хүнд хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн аж.
Уг ослоос болж замыг түр хугацаанд хаасан бөгөөд одоог хүртэл хөдөлгөөн хэвийн болоогүй байна гэж албаны хүмүүс мэдээлэв.