Хүүхэд, хөгшид гэлтгүй хүн бүхнийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж, нүд сэтгэлийг нь баясгаж чадсан “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг амжилттай хийж чадварлаг хамт олон гэдгээ батлаад авсан “Боловсрол” телевиз энэ удаад дэлхий дахины үзэгчдийг байлдан дагуулсан “America’s next top model” шоу нэвтрүүлгийн Монгол хувилбарыг албан ёсны эрхтэйгээр хийхээр ханцуй шамлан ажилдаа оржээ.
“Боловсрол” телевизийн уран бүтээлчдийн хувьд “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг дэлхийн стандартад нийцүүлэн хийхийн тулд ОХУ-ын туршлагатай нүүр хувиргалтьн чадварлаг баг хамт олныг чамгүй үнээр урьж ажиллуулсан нь тухайн үедээ жинхэнэ тэсрэлт болж байлаа. Тэр хэрээр үзэгчид “Боловсрол” телевизээс чанартай уран бүтээл хүлээх болсон. Эхний шоуны дуулиан намжаагүй байхад дараагийн дэлхийн хэмжээний шоугаа хийхээр зориглосон нь сайшаалтай.
Албан ёсны форматаар хийгдэж буй контент учир АНУ-ын “CBS studios international" компанийн зөвлөх продюсерууд Монголд ирж ажиллах юм байна.
“Mongolia’s next top model” шоу нэвтрүүлэг нь 16-25 насны 14 эмэгтэй оролцогчтой байх бөгөөд оролцогчдоо шалгаруулахаар орон даяар нээлттэй шалгаруулалтыг зарлаж буйгаа өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн. Харин бүртгэлийн хувьд 11 дүгээр сарын 21-нээс “Боловсрол” телевизийн байранд явагдаж эхлээд байна.
Загварын чиглэлээр амжилт гаргах хүсэл мөрөөдөлтэй залуу модель охидын хувьд “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлэг нь өрсөлдөөн ихтэй загварын ертөнцөд хөл тавьж байр сууриа олох ховорхон болж юм. Хэрэв та өөрийгөө сориод үзэхээр шийдсэн бол амжиж бүртгүүлээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 9700-4004, 9700-2002 дугааруудаас авах боломжтой юм байна.