Украины дотоод хэргийн орлогч сайдаар нэрлэгдсэн 24 настай Анастасья Деевагийн нүцгэн зурагнууд илэрч, олныг шуугиулсан байна. Тэрбээр Их Британид боловсрол эзэмшсэн. Украины Засгийн газар болон Европын холбоог нэгтгэх хүсэлтэй, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулахад түүний оролцоо нэн чухал гэж үздэг тул орлогч сайдаар томилогдсон гэж эх сурвалж мэдээлж буй. Харамсалтай нь Дотоод хэргийн сайд Арсен Аваковын чихийг халууцуулах нэг үйл явдал болсон нь залуухан бас халуухан орлогчийнх нь нүцгэн зурагнууд цахим ертөнцөд цацагдаж, дуулиан болов.
Харин хэргийн эзэн эдгээр зурагныхаа талаар "Коллежид сурч байхдаа авхуулсан зураг" хэмээн тайлбарласан бололтой. Гэхдээ энэ үедээ бүсгүй Украины Засгийн газартай холбоотой, туслахаар ажиллаж байсан гэж эх сурвалж нотоллоо. Гэхдээ Украины Засгийн газраас зүггүй орлогч сайдынхаа үйлдлийг буруутгасангүй. Энэ бүхэн түүний хувьд том туршлага болж байгаа гэж парламентийн дэд дарга Ирина Гирашенко ярьжээ. Деева болон түүний нөхөр сэтгүүлчдэд энэ талаар дэлгэрэнгүй мэдээллэхээс татгалзжээ.