АНУ-ын Калифорни мужийн Оушен сайд хотын санхүү, няравын ажилтны сонгууль өнгөрсөн есдүгээр сард явагдаж, энэ сарын 16- нд дүнг нь танилцуулжээ. Ялалт байгуулсан 61 настай Гэри Эрнст өрсөлдөгчөөсөө зургаан хувийн саналаар илүүрхэн хотынхоо мөнгө санхүүгийн ярвигтай ажилд томилогдох болсон байна. Гэтэл ялалт байгуулсан хүн нь аль хоёр сарын өмнө буюу сонгуулиас хэд хоногийн дараа өөд болсныг сая л мэдсэн аж. Түүний нэрийг жагсаалтаас хасаагүй байсан нь ийнхүү талийгаачийг “амилуулахад” хүргэсэн байна. Дашрамд, үүнтэй төстэй нэгэн явдал 2012 онд болсон бөгөөд тэр үед ч төрийн албанд талийгаач болсон хоёр хүнийг сонгосон байдаг.