БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ үндэсний телевизээр дамжуулан ард түмнээсээ албан ёсоор хоёр удаа уучлалт гуйсан боловч тэр нь ард түмэнд нь төдийлөн хангалттай санагаагүй бололтой. Түүнийг огцруулахаар өчигдөр буюу энэ сарын 19-ны өдөр дахин жагсаал хийжээ. Хамгийн анх ахлах болон их сургуулийн сурагчид тэр дундаа эмэгтэй сурагчид давамгайлсан жагсаалд 30 мянган хүн оролцсон бол үүний дараа 100 мянган хүн оролцсон жагсаал болж, төрийн удирдагчаа ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан билээ. Харин хамгийн сүүлийн жагсаалд 500 мянган хүн оролцсон аж.
Тэгвэл энэ удаагийн жагсаалд ойролцоогоор 800 мянган иргэд цугларсан гэсэн тоо баримт гараад байгаа бөгөөд бага насны хүүхдүүдтэй ирсэн эцэг эхчүүд их ирсэн байна.