Гари Вайнерчук бол амжилттай яваа бизнесмэн. Хуучин ЗХУ буюу одоогийн Беларусьт төрж, 1978 оноос АНУ руу цагаачилсан Вайнерчукийн эцэг архины мухлаг нээж, ажиллуулж байв. Гэр бүлийн энэ бизнесээс санаа авч, 2005 онд дарсны онлайн захиалга хүлээн авдаг шинэ сайт нээсэн бөгөөд хожим 2009 оноос сошиал ертөнцөөр бизнесээ үргэлжлүүлж, харин өдгөө амжилттай яваа бизнесмэнүүдийн нэгд тооцогдох болжээ. Одоо тэр олон нийтэд зөвөлгөө өгдөг, лекц уншдаг төдийгүй ном зохиол бичих болсон юм. Ингээд түүний бизнесийн салбарт баримталдаг дөрвөн дүрэмтэй танилцья.
1. Хийж буй зүйлдээ гүн дурла.
Ажил хэргийн эсвэл зүгээр хобби байсан ч хийж буй зүйлдээ гүн дурла. Тэгж чадвал үр дүн нь заавал ирдэг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд, сошиал ертөнцөд нэвтрэх болсон миний шалтгаан ердөө л энэ. Хэрвээ та ямар нэг зүйлд дуртай, хайртай бол цагаа дэмий үрэх хэрэггүй. Хүмүүсийн хийж буй зүйлийг шүүмжлэхээ боль, түүнийг өөрийнхөө талд ашигтайгаар эргүүлэх нь бизнесийн салбарт ч ажлынхаа орон зайд ч нэр хүнд олоход тань туслах болно.
2. Үдшийн 19.00-02.00 цаг хүртэлх бүхнийг хяналтандаа ав.
Өрсөлдөгч нар чинь өглөөнөөс эхлээд ажил тарах хүртэл ажиллаж байг. Тэгвэл танд 19.00 цагаас хойш унтах хүртлээ ажиллах нь таатай нөхцөл төдийгүй, бусдаас давуу гарахад тусална. Энэ үед ихэнх хүмүүс амарч, унтаж байдаг тул танд илүү давуу боломж гарч ирнэ.
3. Өөрийгөө хөгжүүлэх
Хүнд байгаа олон чадвараас өөрийгөө хөгжүүлэхийг би илүү онцгой гэж үздэг. Ийм чадвартай байхад та ямар ч салбарт амжилт гаргахад хялбар байх болно. Цаг үеэ мэдэр, тэгээд өөрийгөө өөрөө хөгжүүл. Цаг хугацааг хүлээвэл амжилт өөрөө ирэхгүй.
4. Гомдлохоо боль.
Аливаа зүйлийг хийж эхлэхэд гарах элдэв бэрхшээлээс болж зарим хүмүүс хэт их гомдлож, үүнээсээ болж зориг нь мохдог. Хийж буй хүн алдаа гаргадаг, үүнийг хүлээн зөвшөөр. Ямар ч чадвартай хүн алдаа гаргахгүйгээр түүнийг эзэмшдэг юм биш. Тэд алддаг, алдаанаасаа суралцдаг. Энэ бол бизнесийн салбарт ч тэр ямар ч салбарт ажиллаж буй хүмүүсийн баримтлах хамгийн гол дүрэм юм.