БНАСАУ энэ оны эхээр цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан баталсан НҮБ-ын тогтоол Хятадын нэг банк зөрчин Умард Солонгосын эдийн засгийн онцгой бүсэд салбараа нээжээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл энэ оны гуравдугаар сард Умард Солонгосын банк, санхүүгийн байгууллагуудтай харилцах, тус улсад шинэ салбар нээхийг гишүүн улсууддаа хориглосон тогтоол баталсан билээ.
Умард Солонгосын Расон хотын эдийн засгийн онцгой бүсэд Хятадын банкны салбар нээгдэн, үйл ажиллагаагаа явуулж буйг харсан талаараа Хятадын бизнес эрхлэгч мэдээлснийг Америкийн “Radio Free Asia” компани уламжилжээ.