Дэлхийн хамгийн том цахим болзооны сайтыг удирддаг "Friend Finder Network" компанийг хакердаж, 412 сая хэрэглэгчдийн мэдээллийг ил болгосон байна. Тус компанийн дор дэлхийн хамгийн том цахим болзооны вэб сайт болох "Adult Friend Finder" сайтыг хакердсан төдийгүй 15 сая хэрэглэгчийн мэдээллийг устгасан нь дуулиан тарьлаа.
Түүнчлэн цахим ертөнцөөр дотно харилцаанд ордог хэрэглэгчдийн дунд нэр хүндтэй Cams.com-ын 62 сая хэрэглэгчийн мэдээллийг олонд дэлгэсэн байна. Үүгээр ч зогсохгүй энэ оны эхээр худалдаж авсан Penthouse.com-ын хэдэн сая хэрэглэгчийн мэдээллийг ч хакерджээ.
Тус компани өнгөрсөн онд дөрвөн сая хэрэглэгчдийн мэдээллээ алдаж, багагүй нэр хүндээ алдсан юм.