Өнгөрсөн ням гаригийн шөнө Японы Токио хотын ойролцоо 83 настай эмгэн жолоо барьж байхдаа хурд хэтрүүлж, хоёр хүний аминд хүрлээ гэж Жапан Таймс мэдээлэв. Үүний улмаас дугуй унаж явсан 61 настай эмэгтэй нас барсан гэж Токиогийн цагдаагийн газраас мэдээллээ. Фүчид цагийн ажил хийдэг Юшика Мацүда хэмээх эмэгтэй дугуйтай явж байхдаа машинд мөргүүлж, улмаар тархиндаа хүнд гэмтэл авсан юм. Түүнийг тэр даруй эмнэлэгт хүргэсэн ч бүх зүйл хэтэрхий хожимдсон байжээ.
Тус улсад ахмад настнуудыг автомашин унахыг хориглох эсэх дээр маш том хэлэлцүүлэг өрнөж буй. Өнгөрсөн сарын 21-нд 76 настай өвөө хурдны замаар урсгал сөрж яваад хоёр зорчигчийн аминд хүрсэн ноцтой осол гарсан. Мөн 87 настай өөр нэг өвгөн том тэрэг жолоодож байхдаа осол хийж, үүний улмаас нэг сургуулийн сурагч нас барж, зургаан хүн хүнд бэртжээ. Точиги мужийн төв эмнэлэгийн ойролцоо 84 настай япон өвгөн нэг эмэгтэйгийн аминд хүрч, хоёр хүн бэртсэн бол тухайн өдөр мөн 80 гарсан хөгшин дэлгүүр дайрч, хоёр үйчлүүлэгчийг гэмтээсэн явдал болсон. Энэ өвгөн насны эрхэнд оюун ухааны хомсдолтой болсныг цагдаагийнхан баталсан байна.
Энэ мэт олон хэргээс болж тус улсад өндөр настнуудыг автомашин барихыг хориглох ёстой гэж үзэх хүмүүс олширчээ.