Доналд Трампын мэдэгдлийн дараагаар 2-3 сая цагаач тус улсыг орхих нь тодорхой болоод буй. Нийт 12 сая ази гаралтай цагаач энэ улсад амьдардаг бөгөөд үүнээс БНСУ-ын 160 мянган иргэн Д.Трампын шаардлагад нийцэхгүй гэж Korea Times мэдээлэв. Энэ сарын эхээр цагаачдын асуудлаар судалгаа хийдэг нэгэн цахим сайтын гаргасан баримтаар бол гэмт хэрэгт холбогдсон 160 мянган солонгосчууд нутаг буцна гэж таамаглаж байгаа аж. Тус сайтад дурдсанаар бол Өмнөд Солонгосын иргэд харин ч засраад байгаа нь энэ гэнэ. Учир нь 1990-ээд оны үед 200 мянган иргэн элдэв гэмт хэрэгт холбогдсон бичиг баримтын зөрчилтэй бол 2011 онд 190 мянга, 2012 онд 180 мянга болон буурч байв.
Сонирхуулахад, 2010 оны байдлаар АНУ-д 20 мянга гаруй монголчууд харласан тоо бий. Харин өдгөө тус улсад хараар буюу бичиг баримтын зөрчилтэй иргэдийн тоо хараахан тодорхой бус байна.