Их Британид нэг нас хүрээгүй хүүхэддээ хэт их тэжээл өгөхийг эмч нар хориглож байгаа аж. Хөхүүл эх хүүхдээ хөхөөр хооллож дуусаад тэжээл өгдөг, заримдаа хүүхдийн биед ямар ч үр шимгүй хоол өгч байгааг эмч нар шүүмжилсэн байна. Өнгөрсөн онд гэхэд 2011 оныхтой харьцуулахад дөнгөж төрсөн хүүхдүүдийн жин өссөн болохыг судалгааны дүн харуулж буй. Тодруулбал, 2011 онтой харьцуулахад өнгөрсөн онд илүүдэл жинтэй 1400 нярай төрж буй. Эдгээр нярай хүүхдүүд дунджаар 4 кг жинтэй байгаа бол "сүмоч хүүхдүүд" 5 кг жинтэй төрж байгаа гэнэ.
Түүнчлэн эх нь илүүдэл жинтэй бол хүүхэд ч мөн адил илүүдэл жинтэй болж буй. Энэ үзэгдэл эмч нарын санааг ч бас зовоож байгаа аж. Хэрвээ та хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа тавидаг бол өөртөө ч бас анхаарах хэрэгтэй гэж жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд эмч нар зөвлөж байна.