Тэрбумтан Доналд Трамп ерөнхийлөгч болсон цагаас хойш дэлхий ертөнц түүнээр амьсгалж байна. Дэлхийн тэргүүлэх гүрний бодлогыг 70 настай өвгөн атгах нь тодорхой болсон цагаас хойш америкчууд төдийгүй дэлхийн олон улсад шинэ ерөнхийлөгчийнхөө дараагийн алхмыг чимээгүйхэн хүлээж сууна. Тэгвэл Д.Трампын гурван хүүхдийн эх Чехийн модель асан Ивана Трамп "Нью-Йорк Пост" сонинд өгсөн ярилцлагадаа Чехийн элчин сайд болохоос татгалзахгүй гэж ярьжээ. Ноён ерөнхийлөгчийн гэр бүлийнхэн хэдийнэ улс төрийн том суудалд томилогдох нь тодорхой болсон. Түүний сонгуулийн штабыг хүргэн нь тэргүүлж байсан юм.
Тэгвэл Иванка Трамп "Намайг хүмүүс төдийлөн мэддэггүй. Би гурван ном бичсэн. Тэдгээр маань 40 гаруй улсад 25 хэлээр орчуулагдаж гарсан. Надад Иванка нэр маань л хангалттай, Трампын нэрээр алдарших бодолгүй" гэж ярьсан аж. Иванка Чехэд төрсөн бөгөөд 1988 оноос АНУ-ын иргэн болсон юм.