Өнөөдөр буюу 2016 оны 11 сарын 14-нд САР манай гариг ертөнцөд хамгийн ойр ирэх юм. Сар 356,509 км зайнд ойртох бөгөөд энэ үзэгдэл 1948 оноос хошй анх удаа, хэрвээ та үзэлгүй алдвал 2034 он хүртэл дахиж харахгүй байх гэнэ. Тодруулбал сар энгийн үеэс 14 хувиар том харагдах аж.
Сар ойртох үзэгдэл АНУ-ын зүүн эргийн цагаар даваа гаригийн 6:22 цагт эхлэх бөгөөд 8:52 цагт сар бүтэн харагдана гэж НАСА-гаас мэдэгджээ. Энэ нь манай цагаар оройны 18:22, 20:52 цаг гэсэн үг.