АНУ-ын шинэ ерөнхийлөгч Доналд Трамп болон Меланиа Трамп нар ирэх оны нэгдүгээр сараас Цагаан ордонд нүүнэ. Тэдний дундаас төрсөн 10 настай Баррон Уильям Трамп сүүлийн 50 жилд ерөнхийлөгчийн гэрт амьдарсан анхны хүү болох юм. 1963 онд Жон Кенниди ерөнхийлөгч хүүгийнхээ гурван насны төрсөн өдрөөр нас барах хүртэл энэ ордонд ерөнхийлөгчийн хүү амьдарч байлаа. Харин түүнээс хойш ерөнхийлөгчид дандаа охидтойгоо цуг амьдарч байсан юм. Одоогийн ерөнхийлөгч Барак Обама гэхэд хоёр охинтой бөгөөд Саша, Малиа Обамагийн сурч байсан сургуульд Баррон явахаар төлөвлөж буй юм.
Өмнөх ерөнхийлөгч ажлаа хүлээлгэж өгсөн ч охид нь сургуулиа төгсөх хүртлээ солихгүй байхаар шийдвэрлэсэн аж. Баррон Уильям Трамп аав шигээ хослол өмсөх дуртай гэдгээрээ олонд танигдсан нэгэн юм. Эцэг нь байнга аялж, ажлаар энд тэнд явдаг байсан тул тэр ээжтэйгээ ихэнх цагийг өнгөрүүлдэг юм.