Хятадын томоохон боомт хот болох Тяньжинд өнгөрсөн онд болсон дэлбэрэлттэй холбогдуулан тээвэр зуучийн нэгэн компанийн захиралд цаазын ял оноожээ.
2015 оны наймдугаар сард тус хотын химийн бодисын агуулахад гал гарч, дэлбэрэлт болсны улмаас 173 хүн амиа алдсан юм. Дэлбэрэлтийн улмаас ойр орчмын үйлдвэрүүд болон орон сууцны барилгууд эвдэрч сүйдсэн билээ.
Химийн бодисын агуулахыг эзэмшигч компанийн захирал Юй Сюйвэйд аюултай бодисууд хууль бусаар хадгалсан гэх үндэслэлээр Тяньжин хотын шүүх ялын дээд хэмжээ оноожээ. Мөн тус компанийн удирдлагад ажиллаж байсан 23 хүнд бүх насаар нь хорих ял шийтгэсэн аж. Түүнчлэн орон нутгийн захиргааны 25 хүн авлигын хэрэгт холбогдох хорих ял сонссон байна.