АНУ-ын шинэ тэргүүн Доналд Трамп сонгогдохоосоо өмнө Мексикийн цагаачдын эсрэг арга хэмжээ авна, хоёр улсыг холбосон хил дээр хана барина гэж амлалт өгсөн. Иймэрхүү зүйлс ярьсаар төрийн тэргүүний суудалд залрах нь тодорхой болоод буй Д.Трампын ярьсан ханыг Мексикийн нэгэн дизайнер ийнхүү зуржээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө төсөөлөхөд бэрх байсан хана одоо харин бодит зүйл болоход ойрхон ирлээ.
Нийт 1534 км замд (манай улсын газар нутгийн хэмжээ 1566 км) ийм хана босгох бөгөөд бүх зардлыг АНУ-ын Засгийн газар даана. Учир нь Мексикийн төрийн тэргүүн Энреки Пена Ньето хэрвээ ийм хана босговол улсынхаа зүгээс зардал гаргахгүй гэж мэдэгдсэн юм.
Тиймээс барилгын ажилд 19-32 тэрбум ам.доллар зарцуулах шинжтэй бөгөөд үүнийг барьж дуусгахын тулд 16 жил хэрэгтэй. Харин ашиглалтад орвол 21 мянган хүн ажилтай болох бөгөөд жил бүр дунджаар 2.72 тэрбум ам.доллар төлнө гэж тооцоо гарчээ.
Түүнчлэн 11 сая хүнийг багтаах цагаачлалын нүсэр том шорон барихаар төлөвлөж буй юм.