Доналд Трампын ялалтыг дэлхий нийтээр өөр өөрсдийнхөөрөө хүлээн авч буй. Манай хойд хөршийн тэргүүн В.Путин америкчуудын сонголтод сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдэж, шинэ ерөнхийлөгчид баяр хүргэлээ. Энэ бол үнэхээр санаанд оромгүй, гэнэтийн бэлэг байлаа гэж Нью-Йорк таймс онцолжээ.
Путин хоёр тал цаашид олон асуудал дээр хамтарч ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлж, ялангуяа олон улсад тэр дундаа аюулгүй байдлын асуудал дээр хамтрах боломжтой гэсэн байна.
Орос болон Америкийн харилцаа Путин ба Обамагийн засаглалын үед бага зэрэг "хүйтэрсэн". Сирид явуулж буй цэргийн ажиллагаа түүнээс улбаатай хоёр талын зөрчилдөөн эцэстээ Обамагийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноор өндөрлөж байна гэж шинжээчид үзэж буй. Хэрвээ Хиллари Клинтон ерөнхийлөгч болсон бол энэ хоёр улсын харилцаа ингэж хурдан сайжрахгүй байсан гэж үзэх хүмүүс ч бий.
Харин одоо тэдний харилцаа аль хүртэл хол явахыг цаг хугацаа л харуулах биз ээ.