Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын лидер Ким Жон Унтай уулзаж магадгүй гэж Өмнөд Солонгосын хэвлэлд бичжээ. Трамп ерөхийлөгч болохоосоо өмнө Өмнөд Солонгосоос цэргээ гаргах саналыг дэмждэг гэдгээ мэдэгдэж байв. Тиймээс ч Өмнөд Солонгосын тал Трампыг ерөнхийлөгчөөр сонгогдсонд сэтгэл дундуур байгаа. Тэр ч бүү хэл улсынх нь аюулгүй байдлын талаар яаралтай хэлэлцэх тухай санал гарсан аж.
Сөүлээс цэргээ гаргах талаар мэдээлэл гарсан даруйд Хойд Солонгосчууд Трампыг дэмжиж байв. Ямартай ч Трамп залуу удирдагчид ам сайтай байдаг бөгөөд хэрвээ ерөнхийлөгчөөр сонгогдвол биечлэн уулзах болно гэж ярьж байсан удаатай. Тэгвэл тэдний уулзалтыг Сөүл сайнаар хүлээж авахгүй нь тодорхой юм.