1. Их Британийн парламент түүнийг улсынхаа хилээр зорчих эсэхийг хэлэлцэж байв.
Их Британийн парламентийн гишүүд Доналд Трампыг тус улсын хилээр нэвтрэх эрхийг хориглохоор мэтгэлзэж байв. Энэ улсын хуулиар бол 250 мянган иргэдийн гарын үсэг цуглуулж чадвал аливаа асуудлыг парламентийн хуралд хэлэлцэх эрх авдаг билээ.
2. Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа өрсөлдөв
2000 онд Д.Трамп Шинэчлэлийн намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байв. Сонирхолтой нь Трампыг жүжигчин, нохой зодоонч Жессе Вентураг дэмжиж байжээ. Хэрвээ Трамп ерөнхийлөгч болвол Вентура дэд ерөнхийлөгч болох байж. Гэхдээ тэр гурван мужаас дэмжлэг авсан ч цааш сонгогдох эрх авч чадаагүй.
3. Эцэг эх нь хүмүүжүүлэх зорилгоор цэргийн сургуульд явуулсан.
Тэрбээр бага дунд сургуулиа Нью-Йоркт төгссөн. Харин өсвөр насандаа дэггүй “бацаан” байсан тул эцэг эх нь цэргийн сургуульд оруулж байв.
4. Нохой зодооноор оролдсон анхны ерөнхийлөгч
Түүнийг бизнесмэн, тэрбумтан бас реалити шоуны од гэдгээр нь хүмүүс мэдэх байх. Харин дүрэмгүй зодоон буюу манайхны нэрлэдэгээр нохой зодооны “Алдрын танхим”-д багтаж байсныг нь мэдэх хүн цөөн. Тэрбээр Трамп зочид буудалдаа нэг бус удаа дүрэмгүй зодооны тэмцээн зохион байгуулсан ч 2007 оноос алдагдал хүлээх болсон тул дахин рингэнд гараагүй юм.
5. Тэр сэжигч
Доналд Трамп тун сэжигч нэгэн. Тэр хүмүүстэй гар барих тун дургүй бөгөөд Жорж Бушийн төрсөн дүү Жеб Буштай гар гарьж мэндэлснийхээ дараа тусгай шингэнээр гараа цэвэрлэж байв. Харин шинэ ерөнхийлөгч маань одоо жилд дунджаар 65 мянган хүнтэй гар барих шаардлагатай болно Ж.Буш дооглож байв.
6. Богино хуруутай новш
“Vanity Fair” сэтгүүлийн редактор Грэйдон Картер ирээдүйн ерөнхийлөгчөө “Богино хуруутай бүдүүлэг эр” хэмээн нэрлэж байв. Хариуд нь тэр алтан бугуйвчтай өөрийнхөө гар болон хурууны зурагийг Картер луу илгээж байв.
7. Хамгийн муу жүжигчин
1990 онд Трамп “Сүнс ч үүнийг хийж чадахгүй” хэмээх нэртэй кинонд бүтээсэн дүрээрээ хамгийн муу жүжигчин шагнал авч байв.
8. Архи уудаггүй ч өөрийн брэндийн архи гаргаж байв
Тэр бол жинхэнэ бизнесмэн. Трамп архи уудаггүй ч Трамп водка гаргасан гээд бод доо. Жинхэнэ бизнесмэн хүн л ийм зүйл сэдэж болох ч Трамп водка амжилтад хүрээгүй юм.
9. Тэр нэгдүгээр ангид сурсанаасаа хойш өөрчлөгдөөгүй
Трамп нэгэн ярилцлагадаа “Нэгдүгээр ангид байсан үеийн би огт өөрчлөгдөөгүй” гэж ярьжээ. Тэрбээр багадаа багшийнхаа өөдөөс юм чулууддаг, төрсөн өдрийн бялуугаар байлдаж тоглодог, бүр багшийнхаа нэг нүдийг хөхрүүлсэн ч удаа бий гэдэг.
10. Трамп хэзээ ч ATM хэрэглэж байгаагүй
Д.Трамп Конан О’Брэйний Оройн шоунд оролцож, ярилцах үедээ хэзээ ч ATM хэрэглэж үзээгүй гэж ярьсан гэнэ. Тэрбээр ATM-д очих шаардлага гарвал туслахуудаа гүйлгэдэг бөгөөд түүнчлэн түрүүвч, кардандаа ер санаа зовдоггүй аж.